Танилцуулга

Үүсгэн байгуулагч

    Ц.Дашцэрэн нь хуульч, эх бичиг судлаач мэргэжилтэй. Одоогоор “Мастер пропертис” ХХК-ийн ерөнхий захирал, “Мастер Травел” ХХК-ийн захирлын ажлыг тус тус хашиж байна.
        Тэрээр Тэнгэр дээд сургуулийн багш, “Шинэ Үе” Залуучуудын байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байгаад 2001 онд “Мастер Травел” ХХК-г байгуулсан.
        “Мастер Травел” ХХК нь Малайз, Сингапурын шилдэг их дээд сургуулиудад Монголын оюутан залуусыг суралцахад нь тусалдаг бөгөөд Малайз улс руу сурахаар явж буй нийт оюутнуудын 70 хувь, Сингапур улсын нэр хүндтэй их дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 90 хувь нь тус компанийн үйлчлүүлэгчид байдаг.
        2007 онд тэрээр “Мастер Пропертис” ХХК-г үүсгэн байгуулж, одоогоор Ерөнхий захирлаар ажиллаж буй бөгөөд “Mongolian Mortgage Fund” төслийн удирдагчаар ажиллаж байна.
        Ц.Дашцэрэн 1996 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль, МУИС-ийн Хууль, эрх зүйн сургууль, Сингапур улсын Cambridge language school, Хонг-Конгийн Park language school тус тус суралцаж төгссөн.