“МАСТЕР ТРАВЕЛ” ХХК-ИАР ЗУУЧЛУУЛАН
МАЛАЙЗАД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН
БОЛОН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН
СЭТГЭГДЭЛЭЭС:
Миний охин сургуульдаа очоод англи хэлний шалгалт өгөөд шууд мэргэжлийн ангид орсон нь Мастер Травел ХХК-ны хамт олны ач тус гэж бодож явдаг.
1. APIIT их сургуульд сурч байгаа оюутан Буяндэлгэрийн
ээж Оюундэлгэр
Миний охиныг Буяндэлгэр гэдэг. Охиноо би гадаадын өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшүүлэхийг зорьдог байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд сургахад төлбөр мөнгөний бэрхшээл хэцүү байдаг. Би өөрөө гадаадад олон жил ажиллаж амьдарсан. Тэр хугацаанд тухайн орныхоо болон бусад улс орны боловсролын талаар маш их судалж байсан. Сурах орчин бүрдэхгүй бол сэтгэл хангалуун тайван, амжилттай сурч чадахгүй шүү дээ. Харин Мастер Травел ХХК-аар зуучлуулж Малайз улсын Apiit их сургуулийг сонгоход дараах хүчин зүйлүүд нь маш их нөлөөлсөн.
Үүнд: Оюутны өөрийн гэсэн кампус, төлбөр төлөх нөхцөлүүд нь мөн төлбөр хямд зэрэг нь их нөлөөлсөн.
Мастер травел ХХК-нь явах гэж байгаа оюутнууддаа маш сайн зөвлөлгөө өгдөг юм билээ. Очоод мөнгө санхүүгээ хэрхэн яаж зохицуулах, биеэ дайчилж суралцах арга барил, монголд байхдаа хэлээ сайтар судлаж үзэхийн ач холбогдол зэрэг олон талын маш дэлгэрэнгүй зөвлөмж өгдөг нь их таалагдсан. Мөн тус компаний зүгээс үнэ төлбөргүй англи хэл сурах арга барилын талаар лекц семинаруудыг өгч байсан нь миний охинд маш их чухал зүйл болсон. Миний охин сургуульдаа очиж шалгуулаад шууд мэргэжлийн ангид орсон нь Мастер Травел ХХК-ны хамт олны ач тус гэж бодож явдаг. Одоо миний охин хэлний ямарч бэрхшээлгүй, санхүү эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж байгаад нь бид сэтгэл хангалуун байгаа. Малайзд сургах гүүрийг тавьж өгсөн Мастер травел компаний хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье!
Хүүхдээ явуулах гэж байгаа эцэг эхчүүд биднээс зөвлөлгөө авахыг хүсвэл Мастер Травел компани руу хандаж бидний утсыг авч болно шүү! Бид туршлагаасаа хуваалцахдаа баяртай байх болно.
2. APIIT их сургуульд сурч байгаа оюутан Буяндэлгэр
Намайг Золбаярын Буяндэлгэр гэдэг. Би 2007 онд нийслэлийн 33-р дунд сургуулийг төгсөөд Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд орох хуваарь авсан боловч гадаад суралцах хүсэлтэй байсан тул аав ээжтэйгээ ярилцаж байгаад Mалайзын Ази Номхон Далайн орны Мэдээлэл Технологийн /APIIT/ их сургуулийг сонгосон.
Энэ сургуульд суралцах болсон гол шалтгаан нь Монголд жил бүр маш олон оюутнууд төрөл бүрийн мэргэжил эзэмшээд төгсөж байна. Харамсалтай нь ажлын байртай болж баталгаатай цалин авч амьдарч байгаа нь миний бодлоор ховор юм шиг байдаг.
Миний хүсэл бол сонгож авсан мэргжэлээрээ өндөр мэдлэг чадвартай хүссэн зүйлээ үзэж харах боломжтой тийм л хүн болох .
Би монголд байхдаа Мастер Травел компаний ах эгч нарынхаа зөвлөснөөр Англи хэлээ сайн бэлдэж байгаад очсоны үр дүнд шууд мэргэжлийн ангидаа орсон минь миний хувьд маш том амжилт байлаа.
Мастер Травел компаний ах эгч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Надад маш их үнэтэй зөвлөлгөөг сэтгэл харамгүй өгсөний үр дүнд би хичээлээ түүртэх зүйлгүйгээр маш сайн ойлгож байгаа.
Олон орны оюутнуудтай чөлөөтэй ойлголцож найзлаж нөхөрлөж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Малайзыг зорих хүсэлтэй байгаа оюутнууддаа захиж хэлэхэд Монголдоо байхдаа хэлээ сайн сурч, бэлтгэж ирвэл ээж аавынхаа мөнгийг хэмнэнэ мөн хугацаа хожино шүү гэж хэлмээр байна.
3. Sunway их сургуулийн оюутан Зоригийн Гоомаралын
Манай охин Зоригийн Гоомарал нь Мастер Травелийн шугамаар Малайз улсад Sunway их сургуулийн Америкт шилжих хөтөлбөрт амжилттай суралцаж байна. Тус улсын их дээд сургуулийн сургалт, сургалцах орчин, оюутны байр зэрэг нь маш сайн гэдгийг манай охин бидэнд үргэлж ярьж бичиж байна. Ер нь сургалт сайн сургалтын материаллаг орчин таатай газар үр хүүхдээ сургаж боловсрол эзэмшүүлэхийг хүн бүхэн хүсдэг шүү дээ. Хэрэв хүсвэл манай охин мөн Америкт суралцах боломжтой нь туйлын тааламжтай нөхцөл юмаа. Америк ч гэлтгүй олон гадаадын улс оронд үргэлжлүүлэн сурах боломжтой нь маш олон талтай харилцаа сайтайгийн илрэл болов уу.
Үр хүүхүүд маань эндээс явж суралцахдаа өөрсдөө их хариуцлагатай байж, цагаа зөв зохицуулж, хичээлдээ 100% анхаарлаа хандуулж ихийг сурч, ирээдүйд өндөр боловсролтой боловсон хүчин болж төлөвшихөд өөрсдийнх нь үүрэг хариуцлага маш чухал гэдгийг онцолж хэлмээр байна.
Дашрамд Мастер Травелийн хамт олонд ажлын болон бизнесийн өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсч байна.
4. Inti Их сургуульд сурч байгаа Б. Анхбаярын ээж Ч. Сүглэгмаа
Миний том хүү Анхбаяр нь 2007 оны 5 сард Малайз улсын Inti их сургуульд “Мастер Травел” ХХК-аар зуучлуулан суралцахаар явсан юм. Одоо миний хүү сонгосон сургуульдаа амжилттай суралцаж байгаа. Энэ нь тус компаниар зуучлуулан явсаны үр дүн гэж би боддог. Тус компани нь зуучилаад зогсохгүй тэнд суралцаж амьдарч байх хугацаанд сургууль эцэг эх оюутнуудтайгаа байнга холбоотой байж чаддаг. Ер нь би Малайз улсад хүүгээ сургах болсон шалтгаан гэвэл сургалтын төлбөр хямд суралцах орчин таатай ажиллах боломж нэг их биш учираас дан ганц сурахад л хүүхэд маань анхаарлаа хандуулах болно гэж бодсон. “Мастер Травел ХХК”-аар зуучлуулхад олон жил ажилласан дадлага туршлага, найдвартай байнга оюутнуудтайгаа холбоотой байдаг зэрэг нь бидэнд маш их таалагдсан учир манай гэр бүл тус компаниар үйлчлүүлсэн.
Энэ дашрамд Мастер Травел ХХК-ны хамт олонд талархаж явдагаа илэрхийлмээр байна.
5. APIIT Их сургуульд сурч байгаа оюутан
Миний нэр Золбоо. Би АРIIТ их сургуулийн англи хэлний курст суралцаж байгаа. Англи хэлний курсээ төгсөөд сонирхсон мэргэжилээрээ сурна. Миний бодлоор манай сургууль үндсэн ангид орох оюутнуудаа бэлтгэх тал дээр түлхүү анхаарч бичгийн болон сонсголын чадварыг хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг. Учир нь хэлний сургуулийг төгсөөд үндсэн ангид ороход лекцээ сонсоод шууд тэмдэглэл хийх чадвартай байх ёстой гэж үздэг. Тийм учир бичгийн болон сонсголын чадвар маш сайн байх ёстой. Манай сургуульд азийн европын олон орноос янз бүрийн насны хүмүүс ирж суралцдаг. Тэдний ойлголцдог гол хэл нь англи хэл болохоор ярианы хэлийг хурдан хугацаанд сурах таатай нөхцөл нь болж өгдөг. Багш нарын хувьд гэвэл 2-догч хэлээ үзэж байгаа хүмүүст заах туршлагатай мөн их найрсаг, тусархаг хүмүүс байдаг болохоор хэл сурахад ямар нэгэн бэрхшээл байдаггүй.
Мөн сургууль маань хотын төвөөсөө холгүй оршдог учир амралтын өдрүүдээрээ биеэ даан хэлээ сайжруулах боломжтой. Малайз хүмүүсийн 90 хувь англи хэлээр ярьдаг. Мэдээж хэрэг англиар аялагтай ярьдаг боловч ойлгоход тийм ч хэцүү биш байдаг. Байр, хоол бусад зардлын хувьд манай оронтой ерөнхийдөө адилхан байдаг.
Би Мастер Травел компаниар зуучлуулан Малайзaд сурч байгаадаа сэтгэл их өндөр байдаг.