Wednesday, August 24, 2011

МАЛАЙЗЫН ТУХАЙ

МАЛАЙЗЫН ТУХАЙ
Малайз нь зүүн өмнөд Азид орших, 13 муж, 3 холбооны газар нутгаас бүрдэх улс юм. Нийт газар нутгийн хэмжээ нь 329,847 кв.км. Нийслэл хот нь Куала Лампур, холбооны засгийн газар Путражаяа хотод байрладаг. 25 сая гаруй хүн амтай. Уг улс нь хоёр тусдаа хэсгээс бүрдэнэ. Нэг хэсэг нь Малайзын хойг дээр, нөгөө хэсэг болох зүүн Малайз нь Өмнөд Хятадын тэнгисийн зүүн талд байрлана. Малайз нь Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппинтэй хиллэнэ. Тус улс нь экваторт ойрхон бөгөөд тропикийн уур амьсгалтай.
Малайз улс нь 120 гаруй жил Английн колонс улс байсан бөгөөд үүнийхээ үр нөлөөгөөр ерөнхийдөө европжсон, Англи хэлийг албан ёсны 2 дахь хэлээ болгосон улс юм.
Засаглалын хэлбэр: Холбооны, парламентат, үндсэн хуульт хаант
- Хаан (Янг ди-Пертуан Агонг) Мизан Зайнал Абидин
- Ерөнхий сайд Абдулла Ахмад Бадави
Хүн ам: - 2008 оны тооцоо 27,496,000
Газар нутаг: 329,847 км²
ҮНБ: $357.9 тэрбум /2007/
Мөнгөн тэмдэгт: Ринггит (RM) (MYR)
Улсын домэйн нэр: .my
Улсын код: +60

No comments:

Post a Comment