Monday, August 22, 2011

Сэлэнгээ


 Сайн байцгаана уу? Намайг Чулууны Сэлэнгэ гэдэг. Би 20 настай. Одоогоо Малайзын дизайны №1 сургууль болох Limkokwing их сургуулийн 3 курст Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж байна. Би Мастер Травелийн ах эгч нартай маш их талархаж явдаг. Яагаад гэвэл миний мөрөөдлийг биелүүлэх эрдмийн их өргөөрүү минь явах замд хөтөлсөн хүмүүс. Мөн Limkokwing их сургууль намайг өөрийгөө нээж илрүүлэхэд минь тусалсан. Би энэ сургуулиас өдөр бүр шинийг сурдаг. Учир нь манай сургуульд 110 гаруй орны хүүхдүүд суралцдаг. Тиймээс би тэр олон орны соёлыг сургууль дотор байхдаа л судалчиж болдог. Мөн оюутнуудыг хамруулсан маш олон олон нийтийн ажил зохион байгуулдгаараа манай сургууль их онцлог юм. Яагаад би онцлог гэж хэлж байгаа вэ? гэвэл энэ олон нийтийн бүрээс би олны дунд хэрхэн биеэ авч явах уу, мөн багаар ажилахын ач тус, харилцааны соёл гээд нилээд их юм суралцдаг шүү. Юутай ч би Limkokwing их сургуульд сурдаг гэдгээрээ бахархдаг.

No comments:

Post a Comment