“Мастер травел” ХХК нь БСШУЯ-ны Дээд боловсролын газар, Малайз улсын Дээд боловсролын яамтай хамтран “Малайз, Сингапурт суралцахыг урьж байна" нэртэй боловсролын үзэсгэлэнг жил бүр 5-р сарын эхний амралтын өдрүүдэд “Чингис” зочид буудалд зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил бид 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулаад байна.
Энэ жил үзэсгэлэн тойрсон арга хэмжээний талаар тус компанийн захирал Ц.Дашцэрэн, Малайзын Дээд боловсролын яамны Зүүн Азийн бүсийг хариуцсан атташе Чау Чен Мин, Сингапур улсын "ТМС" их сургуулийн Маркетингийн албаны менежер Энжи Еп нар өчигдөр "Монгол ньюс" компанийн байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Малайз, Сингапур улсад монголын хүүхэд залуус сурахад хэд хэдэн давуу талтай. Сургалтын төлбөр АНУ, Английн боловсролын тогтолцоотой харьцуулахад 2-3 дахин хямд, хичээл нь 100% англи хэл дээр явдаг, ахлах дамжаандаа Австрали, Шинэ Зеланд зэрэг орон руу шилжин суралцдаг, тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулийн зэрэг болон дипломыг авдаг байна. Үзэсгэлэнгийн хүрээнд "Мастер травел" ХХК олон улсын сургагч багш, доктор Стэфэн Холлтой хамтарч нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багш нарыг оролцуулсан үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах гэнэ.
Тэрбээр 2009 онд тус компанийн урилгаар Монголд ирж, их, дээд сургуулийн англи хэлний тэнхимийн эрхлэгч болон багш нарын дунд үнэ төлбөргүй сургалт явуулж, сертификат олгож байжээ. “Мастер травел” ХХК нь 2001 оноос хойш тасралтгүй 10 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 1200 орчим залуусыг Малайз, Сингапурт сургаад байна.
hi
ReplyDelete