Өндөр өртөгтэй АНУ-н эрдмийн зэргийг авахад маш өндөр зардалтай. Гэвч мөн үүнийг хямдхан авах боломж бидэнд байна.
Малайз улсад суралцаж байгаад Америкад шилжих хөтөлбөрийн эрхзүйн гол баталгаа нь Малайзад үзэж буй хичээлүүдийн кредит цагийг Америкийн их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөхөд байдаг. Ер нь бакалаврын диплом авч байгаа хүмүүс 100-230 кредит цаг авах ёстой.
1. Кредит шилжүүлэх зарчим
Та Мастертравел компанид хандсанаар дараах замаар суралцах боломжтой.
a) 1+3 хөтөлбөр /шоу оруулж харуулах/ - Малайзад очоод 1 жил суралцаж 30 кредит аваад үлдсэн 3 жилдээ АНУ-руу шилжин суралцаж болно.
b) 2+2 хөтөлбөр /шоу оруулж харуулах/ - Малайзад 2 жил суралцаж 60 хүртэлх кредит аваад үлдсэн 2 жилдээ АНУ-руу шилжин суралцаж болно.
c) 3+1 хөтөлбөр /шоу оруулж харуулах/ - Малайзад 3 жил суралцаж 90 хүртэлх кредит цаг аваад АНУ-д 1 жил суралцаад төгсч болдог
2. Давуу тал
Энэ хөтөлбөрт хамрагдсанаар та дараах 4 давуу талыг эдлэх болно.
ü Визний асуудал харьцангуй эрсдэл багатай.
АНУ-д очиж хэлний курст хамрагдах гэж байгаа болон 1-р курст сурах гэж байгаа оюутан биш 1,2 юмуу 3-р курсээ төгссөн оюутан Америкад шилжих хөтөлбөрөөр АНУ-ын 3,4-р курст шилжин орж байгаа учир энэ нь виз авах гол баталгаа болж өгдөг.
ü Бага зардал
Танд Америкийн нэгдсэн улсад суралцах 2 боломж байгаа.
o Шууд АНУ-д очоод хүссэн их дээд сургуульдаа орж суралцаж болно. Тэгвэл Америкийн жишигээр төлбөрөө төлнө.
o Малайзад 1,2 жил сураад үлдсэн жилээ Америкад сурах боломж байгаа. Ингэснээр та төлбөрөө 3 дахин хэмнэх боломжтой.
ü Хугацааны хувьд:
Ер нь Америкад сурч буй Монгол оюутнуудын хувьд цөөн оюутан 4 жил сураад сургуулиа төгсдөг. Энэ нь төлбөрийн ямар нэг асуудал байхгүй, нилээн чинээлэг гэр бүлийн хүүхдүүд төлбөрийг нь эцэг эх нь Монголоос шилжүүлсэний үндсэн дээр 4 жил сураад сургуулиа төгсч чаддаг. Ихэнх Монголчууд 4 жил бүтэн сурч чаддаггүй. Ер нь Америкад сурч байгаа Монгол оюутнууд 1 жил сураад 1 жил чөлөө авах гэх мэтээр 5-6 жилийн дараа сургуулиа төгсдөг. Малайзад сураад Америк шилжиж буй оюутнуудын хувьд яг 4 жил сураад бакалаврын дипломоо авч чаддагт байгаа. Иймээс та амьдралаасаа 1-2 жилийг хэмнэнэ гэсэн үг. Учир нь Малайз улсад 2 жил сурахдаа АНУ-д 1 жил сурсанаас бага зардал гаргана. Тэгээд АНУ-д очоод тэр өндөр зардлыг 4 биш 2 удаа төлж байгаа нь эцэг эхдээ учруулж буй санхүүгийн дарамтыг 2 дахин багасгаж байна гэсэн үг юм. Иймээс та хугацаа хэмнэх боломжтой. Малайзад бага мөнгө төлөөд хямдхан их дээд сургуулийн диплом авбал энэ нь маш харамсалтай хэрэг юм. Малайз улсад олон сургууль Англи, Америкруу шилжүүлэн суралцуулдаг боловч Мастер травел компаний хамтран ажилладаг сургуулиудын онцлог нь зөвхөн шилдэг 100-д орсон нэр хүнд бүхий их дээд сургуулиудад шилжүүлдэгээрээ онцлогтой.
No comments:
Post a Comment