МАЛАЙЗ
MULTIMEDIA UNIVERSITY
Тус сургууль нь Малайзын хувийн сургуулиудын 1-рт бичигддэг ба Мэдээлэл, Технологи, Программ хангамж, Малтимедиа технологи, Системийн инженер, Дижитал медиа, Интерфэйс дизайн, Кино малтимедиа, Дата коммуникейшинс, Философи, Хууль, Интернет худалдаа, Санхүү, Банк болон бусад мэргэжлээр бакалавр, магистрын болон докторын сургалт зохион байгуулдаг. Нийт 20,000 гаруй оюутантай, Сабержаяа, Мелака гэсэн 2 хотхонтой.
SUNWAY UNIVERSITY
Sunway их сургууль 1987 онд байгуулагдсан. Тус сургуулийг анх байгуулагдснаас нь хойш элсэн орогчдын тоо эрчимтэй нэмэгдэж байсан тул 1992 оны 12 сард Sunway их сургууль их бүрэн тохижуулсан хичээлийн тохилог байр, спорт цогцолбор, оюутны байр бүхий орчин үеийн загвар шийдэлтэй шинэлэг хотхоныг Малайзын нийслэл Куала Лампур хотын төвөөс 30 минутын зайтай Petaling Jaya дүүргийн төв хэсэгт нийт 22 акар газарт барьж байгуулсан байна. Одоогоор 7000 орчим оюутнууд суралцаж байгаа ба 2100 нь Малайз, Оман, Африк,Монгол, Солонгос, Хятад, Индонез, Вьетнам, Саудын Араб, Япон, Имен зэрэг дэлхийн 50 гаруй улсуудаас хүрэлцэн ирж суралцаж буй гадаадын оюутнууд байна.
LIMKOKWING UNVERSITY
График дизайн, бүтээгдэхүүний дизайн, загварын дизайн, жүжиглэх урлаг, давуу ба чимэглэлийн дизайн, тоглоомын дизайн, архитекторын техник, зар сурталчилгаа, драма, видео бичлэг, маркетинг, нягтлан бодох, аялал жуулчлалын менежментийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж болох ба АНУ, Англи, Австрали зэрэг өндөр хөгжилтэй улсуудад шилжин суралцах боломжтой.
INTI UNVERSITY
INTI их сургууль 1986 онд байгуулагдсан бөгөөд 8 салбар сургуульд үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон сургуулиудын нэг юм. Тус сургууль нь Малайз улсдаа 8 болон хилийн чанадад 3 салбар сургуулиудада амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй Англи, Америк, Австрали, Шинэ Зеланд, Канад зэрэг улсуудад шилжүүлэн суралцууладаг. Бизнесийн сургууль, инженер, компьютер мэдээллийн систем, нийгмийн шинжлэх ухааны үндсэн факультеттэй. Нийт 13,800 гаруй оюутантай. Бизнес, маркетинг, санхүү, ня-бо, мэдээллийн технологи, электроник, механик инежер, аж үйлдвэрийн инженер, мэдээллийн систем, программ хангамж, сүлжээ, малтимедиа зэрэг мэргэжлийн чиглэлээр сургалтын хөтөлбөрүүдтэй ба Англи /хууль/, Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг улсад шилжин суралцах боломжтой.
ASIAN PACIFIC INSTIUTE OF INFORMATION TECHNOLOGY
APIIT буюу Ази Номхон далайн Мэдээлэл Технологийн Инстут нь 1993 онд Малайз болон бүс нутагт байгаа Мэдээлэл Технологийн мэргэжлтүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан Малайзын Засгийн Газрын санаачилгаар анх үйл ажиллагаа эхлүүлж байсан. Тус сургууль нь Малайз болон зүүн өмнөд Азийн орнуудад нэр хүнтэй мэдээлэл технологийн дээд сургууль бөгөөд компьютер, бизнес, мэдээллийн технологийн төрөлжүүлсэн бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтын хөтөлбөртэй.
TAYLOR’S UNVERSITY
Малайзын нэр хүндтэй коллежуудын нэг бөгөөд бизнесийн сургууль, инженер, барилга, хүрээлэн буй орчны сургууль, харилцаа холбооны сургууль, аялал жуулчлалын сургууль, хуулийн сургууль, Америкийн зэрэгтэй шилжих хөтөлбөр зэрэг салбар сургуультай. Эдгээр нь сертификат, диплом, бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөртэй.
СИНГАПУР
PSB ACADEMY
Сингапурын анхны бие даасан томоохон сургуулиудын нэг PSB академи нь 1964 онд байгуулагдсан Хятад, Индонез, Вьетнам, Малайз зэрэг улсуудад салбар сургуулиудтай. Нийт салбаруудынхаа хүрээнд жилд 50,000 орчим оюутан элсүүдэг PSB Academy нь одоогоор 500,000 орчим оюутан төгсөөд байгаа ба 6,500 гаруй байгууллагуудад сургалт явуулаад байна.
SSTC SCHOOL FOR FURTHER EDUCATION
SSTC Education Center нь Сингапурын Боловсролын Яаманд бүртгэлтэй бизнес, нарийн бичиг, хэлний сургалтын байгууллага бөгөөд 1978 онд байгуулагджээ. Тус сургуульд Брунэй, Камбож, Хятад, Энэтхэг, Гонг Конг, Индонез, Япон, Солонгос, Лаос, Малайз, Монгол, Мянмар, Орос, Тайланд, Тайвань, Витнам болон бусад Азийн орнуудаас ирж суралцдаг төдийгүй нийт 1100 орчим оюутан суралцдагаас 700 гаруй нь гадаадын оюутнууд эзэлдэг байна.
hi
ReplyDelete